БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 8571 батлагдав.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 8571 батлагдав.

Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 8,571 шинэ тохиолдол батлагдсан нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсын өдөр тутмын тохиолдлын тоо нь 8,000-аас давсан анхны тохиолдол болж байгаа юм. Тус үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт огцом өсөж, 1 дүгээр сарын 17-нд 3,857 байсан бол өнөөдөр 8,571 болтлоо нэмэгджээ.

БНСУ-д "Омикрон" хувилбар коронавирусийн давамгайлсан омог болсныг тус улсын Засгийн газар өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн билээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, халдварын тохиолдол ирэх 2 дугаар сарын эхээр өдөрт 20 мянгад хүрч, цаашлаад 100 мянга хүртэл нэмэгдэж болзошгүй аж.

"Омикрон"-ы тархалтыг зогсоохын тулд орон нутгийн эрх баригчид шинэ дүрэм журмыг нэвтрүүлж байгаа бөгөөд өндөр настан, суурь өвчтэй иргэд зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүсийн халдварыг эрт илрүүлж, шуурхай эмчлэхэд чиглэж байгаа юм.

Одоогийн байдлаар тус улсад 749,979 хүн цар тахлаар өвчлөн, 6,588 хүн нас бараад байна. Мөн нийт 52 сая хүн амын 85.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол 49.8 хувь нь нэмэлт тунд хамрагджээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна 2022-01-21

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа хүүхдүүдэд болон асран хамгаалагчид виз олгохоор болжээ. 2022-01-22

БНСУ-ын Ерөнхийлөгч жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийхээс татгалзжээ. 2022-01-24

БНСУ-ын Сөүл хотод 2022 онд хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд $1,600-ын купон олгож эхэлжээ 2022-01-24

БНСУ-ын эдийн засаг 4 хувиар өсжээ 2022-01-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 8571 батлагдав. 2022-01-26

Бээжингийн Олимпод оролцох БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Спортын сайд ахална 2022-01-26

БНСУ-ын арми АНУ-ын хүчинтэй хамтран дүн шинжилгээ хийж байна 2022-01-26

БНСУ: Согтуугаар жолоо барьж, осол гаргасан монгол иргэнийг баривчилжээ 2022-01-26

БНСУ-д коронавирусийг PCR-ын шинжилгээнээс хурдан илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ 2022-01-27

BIGBANG-ийн FANTASTIC BABY клип 500 сая үзэгчтэй боллоо 2022-01-27