БНСУ-ын Ерөнхийлөгч жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийхээс татгалзжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийхээс татгалзжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварын тархалттай тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа хийхээс татгалзжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Пак Су Хён даваа гарагт мэдэгдсэн байна.

“"Омикрон” хувилбар давамгайлах болсон нөхцөлд халдвартай тэмцэх ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа тул шинэ жилийн хэвлэлийн бага хурлыг хийхэд хэцүү байх болно" гэж албаны хүн онцлон тэмдэглэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д илэрсэн коронавирусний халдварын бүх тохиолдлын 50.3 хувь нь “омикрон” хувилбартай холбоотой байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрүүл мэндийн байгууллагууд цар тахлыг илүү хурдан даван туулах зорилгоор хариу арга хэмжээ авах шинэ тогтолцоонд шилжиж байгааг мэдэгджээ.  

“COVID-19”-ийн шинжилгээний төвүүдэд эсрэг биетийн түргэвчилсэн шинжилгээг хийх бол PCR-ын шинжилгээнд зөвхөн өндөр эрсдэлтэй бүлгийг хамруулахаар болжээ. Түүнчлэн өөрийгөө тусгаарлах хугацаа 10 хоног байсныг долоо болгон богиносгож байна.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д өдөрт илрэх халдварын дундаж тохиолдлын тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Долоо хоногийн эхээр дөрвөн мянга орчим тохиолдол илэрч байсан бол нэгдүгээр сарын 20-нд зургаан мянгыг давж, нэгдүгээр сарын 23-нд 7 513 шинэ тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.