БНСУ-д оршин суугаа эхчүүд
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан БНСУ-д оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлж, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэст авчирч өгнө үү. Үүнд:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар
(дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн);
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет;
Анкетыг дараах холбоосоор нэвтрэн татаж авна уу.
https://docs.google.com/.../1tD4c3IHVGegbghvnxZ37.../edit...
6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах зэрэг болно.
ХАЯГ: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관영사부
Tel: 02-798-1950
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.