БНСУ-д оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарлалаа
БНСУ вакцины III тунд хамрагдсан, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарлалаа.
2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл "Ковид-19" вакцины III тунд хамрагдаж, 2022 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлөхөөр болжээ.
Тодруулбал,
- 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дотоодод вакцины III тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах
- 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл дотоодод вакцины II тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах боломжтой аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.