БНСУ: Согтуугаар жолоо барьж, осол гаргасан монгол иргэнийг баривчилжээ

БНСУ: Согтуугаар жолоо барьж, осол гаргасан монгол иргэнийг баривчилжээ

Өмнөд Солонгост оршин суудаг монгол иргэн энэ сарын 21-ний шөнө согтуугаар жолоо барьж яваад авто осол гаргасны улмаас баривчлагдсан гэж тус улсын "KBS News" агентлаг мэдээлжээ.

Сөүл хотын Ганнам дүүргийн Цагдаагийн газраас мэдээлснээр, 22 настай монгол эрэгтэй "А"-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон гэх хэргээр яллагдагчаар татсан байна. 

"А" нь 1 дүгээр сарын 21-ний шөнө дундын үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хамгаалалтын хашлага мөргөж, урд талд нь явж байсан автомашинтай мөргөлдсөн аж. Ослын улмаас "А" болон нэг зорчигчийг эмнэлэгт хүргэн, яаралтай тусламж үзүүлсэн гэж албаны эх сурвалж хэлсэн юм.

Монгол иргэний цусан дахь спиртийн хэмжээг шалгаж үзэхэд тус улсын хуулийн дагуу жолооны үнэмлэхийг нь түдгэлзүүлэх хэмжээний байжээ.

Эх сурвалж: KBS News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.