Одон орон судлаачид сансраас ер бусын биет илрүүлжээ

Одон орон судлаачид сансраас ер бусын биет илрүүлжээ

Австралийн эрдэмтэд 18.18 минут тутамд 30-60 секундийн турш радио долгион ялгаруулдаг нэгэн нууцлаг биет илрүүлжээ.

Энэхүү биетийг Австралийн баруун хэсэгт орших Кёртин их сургуулийн оюутан Тайрон О'Дохерти анх нээжээ. Тэрбээр Олон улсын радио одон орон судлалын төвийн (ICRAR) дуранг ашиглан ажиглалт хийж байхдаа асар их эрчим хүч ялгуулж буй тэсрэлтийн эх үүсвэрийг анзаарсан байна. 

Манай гаргаас 4000 гэрлийн жилийн зайд орших уг биет нь тод лугшиж, судалж буй хэсэгт нам давтамжийн радио долгионы хамгийн тод эх үүсвэр болж байжээ. Энэ нь одоо мэдэгдэж буй одон орны биетүүдийн шинж тэмдгүүдтэй тохирохгүй байгаа нь эрдэмтдийг гайхшруулсан байна. Нууцлаг биетийг эрдэмтэд “GLEAM-X J162759.5-523504.3” гэж нэрлэжээ.

“Энэ биет бидний ажиглалтын явцад гарч ирээд дараа нь хэдэн цагийн турш алга болсон. Энэ нь одон орон судлаачдын хувьд огт санаандгүй, түүгээр барахгүй огторгуйд нэг ч биет ийм байгаагүй учир бага зэрэг айдаст автуулсан. Энэ биет бидэнд үнэхээр ойрхон ойролцоогоор 4000 гэрлийн жилийн зайд оршдог” гэж ICRAR-ын одон орны физикч Наташа Херли-Уокер ярьсан байна.

Уг биет нь маш хүчтэй соронзон оронтой болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ нь нейтрон од эсвэл цагаан одой од байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Одоо эрдэмтэд ер бусын биетийн талаар нэмэлт судалгаа хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.