Канадын Ерөнхий сайд яг хаашаа явсан нь тодорхойгүй байна

Канадын Ерөнхий сайд яг хаашаа явсан нь тодорхойгүй байна

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо бямба гарагт аюулгүй байдлын үүднээс нийслэл хот дахь өргөөгөө гэр бүлийн хамт орхин явсан тухай CBC телевиз мэдээлжээ.

Ерөнхий сайд яг хаашаа явсан нь тодорхойгүй байна. Трюдогийн өргөө Ридо-Холл хотын төвөөс холгүй, Канадын амбан захирагч-генералын ордны хажууд оршдог байна.

Бямба гарагт Оттава хотод Канадын холын тээврийн жолооч нар коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэн томоохон хэмжээний жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр хууль зөрчсөн тохиолдол гараагүй бөгөөд тайван болсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.