Хятадад дотоод халдварын 54 тохиолдол бүртгэгдлээ
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний бямба гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 54 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс нийслэл Бээжинд 20, Чжэцзянд19, Хэйлунцзян мужид 8, Тяньжинд 4, Хэнаньд 2, Юньнаньд 1 халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 27 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.