"Вирусний эсрэг эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, аюулгүй байдал" сэдэвт сургалт боллоо

"Вирусний эсрэг эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, аюулгүй байдал" сэдэвт сургалт боллоо

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед халдварын тархварзүй, эмнэлзүйн шинж чанар, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аргуудыг боловсронгуй болгоход Монгол Улс онцгой анхаарал хандуулж ирсэн. Мөн ДЭМБ болон Олон улсын КОВИД-19 менежментийн эмнэлзүйн удирдамж, эмчилгээний зааврыг үндэслэн хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сард ЭМС-ын А/33 дугаар тушаалаар Шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр зааврыг баталсан.

Тус зааварт багтсан "Вирусний эсрэг эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, аюулгүй байдал" сэдэвт цахим сургалтыг Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газраас “Омбол” ХХК болон “Ач Үр” ХХК-тай хамтран 2022 оны 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтаар КОВИД-19 халдварын эсрэг хэрэглэж буй вирусний эсрэг эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, анхааруулга, аюулгүй байдал, фармакодинамик, хэрэглэх арга, тун зэргийг анхаарч ажиллах зөвлөмж, зөвлөгөөг хүргэлээ.

Сургалтад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, амаржих газар, өрх, сум, тосгодын ЭМТ, аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, ЦТЭ, ТТАХНЭ, ТЗНЭ-ийн эмч, эм зүйч, эм найруулагч бүхий нийт 400 гаруй хүн хамрагдлаа гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.