Олон улсын эх хэлний өдөр тохиож байна
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гоос 1999 онд зарласан "Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна.
Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлийг Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
Монгол Улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 8 дугаар сарын 25-нд ийм өдөртэй болох зарлиг гаргасан. Тус зарлигаар 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлаж, Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.