Австрали улс хилээ нээлээ

Австрали улс хилээ нээлээ

Австрали улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хаалттай байсан олон улсын хилээ нээлээ.

Тодруулбал, даваа гарагт Сиднейн нисэх онгоцны буудалд олон зуун Австраличууд нутагтаа буцаж ирж, нулимс асгаруулсан гэр бүлийн уулзалтууд болжээ. Тухайн өдөр олон улсын 50 гаруй нислэг буусан байна. Аялагчид Баруун Австралиас бусад бүх муж руу нэвтрэх боломжтой бөгөөд вакцины гурван тунд хамрагдсан байх шаардлагатай.

Австрали 2019 онд гаднын 9.5 сая орчим жуулчин хүлээн авсан. Тус улсын аялал жуулчлалын сайд “Засгийн газрын энэ шийдвэр аялал жуулчлалын салбарт хүчтэй сэргэлт бий болно гэж найдаж байна” гэжээ.

Тус улсын хатуу арга хэмжээ нь гэр бүлүүдийг уулзах боломжийг хязгаарлаж, бизнесийг боомилсон гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан ч халдварын дэгдэлтээс сэргийлж чадсан гэж үзэж байгаа юм.

Австралид ковид-19 тохиолдлын  4900 нас баралт бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.