“Brent” нефтийн үнэ 100 ам.долларт хүрчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэрийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 100 ам.долларт хүрсэн байна.
Лондоны ICE бирж дээр “Brent” нефтийн үнэ 3.30 хувиар өсөж, 100.04 ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ “WTI” маркийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 95.18 ам.долларт хүрч, 3.34 хувиар өссөн байна.
Орос-Украины хилийн байдал хурцадсантай холбоотойгоор нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногоос өсөж эхэлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.