БНСУ-д “Pfizer”-ын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

БНСУ-д “Pfizer”-ын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг лхагва гарагт олгожээ.

Тус яам “COVID-19”-ын вакцины эмнэлзүйн судалгаануудыг нарийвчлан судалсныхаа дараа хоёр тунгийн аюулгүй байдал, үр дүнг үнэлэх дотоодын болон хөндлөнгийн мэргэжилтнүүдийн ажлын хэсгийг хуралдуулсны дүнд энэхүү шийдвэрийг гаргасан байна.

БНСУ-д энэ насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцин хэрэглэх анхны зөвшөөрлийг олгож буй нь энэ юм. Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, вакцин 5-11 насны хүүхдүүдийг “COVID-19”-өөр халдварлахаас 90.7 хувиар сэргийлж буй үр дүн үзүүлжээ.

Мөн вакцинд дээр дурдсан насны 3109 хүүхдийг хамруулан аюулгүй байдлыг нь үнэлэхэд ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Туршилтын үеэр илэрсэн зовууриудын хувьд хөнгөн, дунд хэлбэрийн байсан ба дархлаажуулалтад хамрагдсанаас хоёр хоногийн дараачаас арилжээ.

“Pfizer”-ын вакциныг хүүхдүүдэд хоёр тунгаар гурван долоо хоногийн зайтай тарих бөгөөд ингэхдээ 12-оос дээш насныханд тарьж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар /10 микрограмм/ дархлаажуулах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 154 иргэн зуучлагджээ 2022-02-20

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юн Сок Ёлын рейтинг өсжээ 2022-02-21

БНСУ-д “Ковид-19“ тусаад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлалтад байсан хүмүүс мөнгөн дэмжлэг авах боломжтой. 2022-02-21

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ. 2022-02-21

БНСУ-ын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нар хурим хийх газраа зарлалаа. 2022-02-22

БНСУ-д “Pfizer”-ын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ 2022-02-23

БНСУ-д халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж 171.452-д хүрэв. 2022-02-23

“LG Electronics” нарны зайн хавтангийн бизнесээ орхино 2022-02-23

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хилийн чанад дахь иргэдээс санал хураах ажиллагаа эхэлжээ 2022-02-23

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нэмэлт тунд хамрагдахыг ард иргэддээ хандан уриалжээ 2022-02-24

БНСУ-д шинээр коронавирусний халдвар авсан 170006 тохиолдол бүртгэгдэв. 2022-02-24