БНСУ-д “Ковид-19“ тусаад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлалтад байсан хүмүүс мөнгөн дэмжлэг авах боломжтой.

БНСУ-д “Ковид-19“ тусаад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлалтад байсан хүмүүс мөнгөн дэмжлэг авах боломжтой.

Амьжиргааг дэмжих "Мөнгөн дэмжлэг" хэрхэн авах бэ! 

Kовид-19”-ийн халдвар аваад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлагдсаны улмаар ажлаа хийж чадахгүйд хүрж улмаар тухайн хугацааны цалингаа авч чадаагүй иргэд хүсэлт гарган амьжиргааг дэмжих мөнгөн дэмжлэг авах боломжтой. Мөн та байгууллагадаа хандан хүсэлт гаргаж цалинтай чөлөө авч болох бөгөөд цалинтай чөлөөнд хамрагдсан иргэд энэхүү мөнгөн дэмжлэгийг авах боломжгүй.  

Мөнгөн дэмжлэгийн хэмжээ : Халдвар авсан болон хамтдаа тусгаарлагдсан өрхийн гишүүдийн тооноос хамаарч дараах мөнгөн дэмжлэгийг үзүүлнэ.

Үүнд :

  1. Ам бүл : 34,910 вон /1 өдөр/
  2. Ам бүл : 59,000 вон /1 өдөр/
  3. Ам бүл : 76,140 вон /1 өдөр/
  4. Ам бүл : 93,200 вон /1 өдөр/
  5. Ам бүл : 110,110 вон /1 өдөр/
  6. Ам бүл : 126,690 вон /1 өдөр/

Өргөдөл  авах газар : Оршин суугаа харьяа хороо 주민센터   

Өргөдөл бүрдүүлэх бичиг баримт :

1. Амьжиргааг дэмжих дэмжлэг хүүссэн өргөдөл, Маягт бөглөнө. 

2. Өргөдөл гаргагчийн банкны дэвтэр хуулга 

3. Өргөдөл гаргагч нь иргэний үнэмлэхээ авч очих 

Харин хорио цээрийн дэглэмийг зөрчсөн, гадаадаас ирээд тусгаарлагдсан хүмүүс энэхүү мөнгөн дэмжлэгийг авах боломжгүй гэнэ шүү! 

 

Эх сурвалж : БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн яам 

Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “COVID-19” халдварын 109 831 тохиолдол илэрсэн. 2022-02-18

БНСУ-ын эрх баригчид хязгаарлалтын дэглэмийг сулруулна 2022-02-19

БНСУ-ын боловсролтой танилцах тэтгэлэгт Нийслэлийн Баянгол дүүргийн 10 багш тэнцэв 2022-02-19

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 154 иргэн зуучлагджээ 2022-02-20

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юн Сок Ёлын рейтинг өсжээ 2022-02-21

БНСУ-д “Ковид-19“ тусаад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлалтад байсан хүмүүс мөнгөн дэмжлэг авах боломжтой. 2022-02-21

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ. 2022-02-21

БНСУ-ын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нар хурим хийх газраа зарлалаа. 2022-02-22

БНСУ-д “Pfizer”-ын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ 2022-02-23

БНСУ-д халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж 171.452-д хүрэв. 2022-02-23

“LG Electronics” нарны зайн хавтангийн бизнесээ орхино 2022-02-23