БНСУ-ын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нар хурим хийх газраа зарлалаа.
"Зууны хос" хэмээн нэрлэгдээд байгаа Өмнөд Солонгосын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нар хурим хийх газраа зарлалаа.
Тэд ирэх 3-р сарын сүүлээр Сөүлийн Гванжи гу дахь "Sheraton Grand Walkerhill" зочид буудлын гадаа талбайд хуримаа хийхээр болсон бөгөөд гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Уг зочид буудал нь уулын дунд байрладаг бөгөөд өндөр харуул хамгаалалттай, орж гарах ганцхан хаалгатай байдаг учир зөвхөн уригдсан зочид л дотогш нэвтрэх боломжтой аж.
Өдрийн түрээс нь 20 сая орчим воноор үнэлэгддэг тус газар өмнө нь олон одод хуримын ёслолоо хийж байжээ.
Тэднийг хуримаа хийх болсон тухай мэдээ цацагдсан даруйдаа олон улсын анхаарлыг татжээ. Тэдэнд Швейцар улсын ЭСЯ-аас албан ёсны SNS хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн захидал илгээсэн бөгөөд Япон, Хятад, Тайвань дахь сайтуудад нийтлэгдэж SNS дэх хайлтыг тэргүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.