Монгол оюутнуудыг Украинаас бүрэн гаргалаа

Монгол оюутнуудыг Украинаас бүрэн гаргалаа

Украинд сурч байсан оюутнуудыг тус улсын нутаг дэвгэрээс гаргах ажил дууссан гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр дээрх мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Монгол Улс Украинд байгаа иргэдээ татан авах ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн бөгөөд Харьковт байсан 15 оюутан өнөөдөр Польшийн хилээр нэвтэрсэн байна. Ингэснээр хүсэлт гаргасан нийт 58 иргэнээ татан авч байгаа бөгөөд үүнд Монгол Улсаас Украин улсад суугаа Өргөмжит консул болон Польш дахь ЭСЯ идэвхтэй ажилласныг Гадаад харилцааны сайд дурдсан юм.

Гэхдээ тус улсад байнга оршин суудаг иргэд ч нутаг буцах хүсэлт гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, Киев хотоос 3 иргэн ирэх хүсэлт гаргажээ. Эдгээр иргэдийг татан авах ажлыг зохион байгуулах аж.

Ташрамд дурдахад, Украин улс тэтгэлэгт хөтөлбөр ихээр зарладаг бөгөөд гадаадын 150 орны 80 мянган оюутан сурч байжээ. Эдгээр орнууд оюутнуудаа татан авах ажлыг ихэвчлэн өнгөрсөн сарын 28-наас эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.