Гадаад орнуудаас иргэдээ татан авах бэлтгэлээ хангахыг ГХЯ-нд үүрэг болгов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах шаардлага үүсэх магадлалтай тул бэлтгэл ажлаа хангахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГХЯ-нд үүрэг болгожээ.
Монгол Улс өнгөрсөн сарын 25-наас хойш Украинд сурч байсан нийт 58 иргэнээ тус улсын нутаг дэвсгэрээс гаргасан байна. Түүнчлэн тус улсад байнга оршин суудаг гурван иргэн Киев хотоос нутаг буцах хүсэлт гаргасны дагуу ойрын хугацаанд татан авах ажлыг зохион байгуулна гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.