БНСУ-ын "Ерөнхийлөгчийн сонгууль - 2022" урьдчилсан дүн гарлаа...

БНСУ-ын "Ерөнхийлөгчийн сонгууль - 2022" урьдчилсан дүн гарлаа...

БНСУ -ын 20 дахь удаагийн "Ерөнхийлөгчийн сонгууль"-ийн Урьдчилсан дүн гарлаа.

Өнөөдөр БНСУ-д 20 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. "Корона" вирусийн нэг өдөр бүртгэгдсэн халдварын тохиолдлын огцом өсөлттэй зэрэгцэн үргэлжилсэн 22 хоногийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр шөнийн 24:00 цагт дуусаж өнөөдөр өглөөний 07:00 цагаас ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар нэгэн зэрэг эхлээд байна. 

Энэхүү ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 намын нэр дэвшигч өрсөлдсөн бол 12 нэр дэвшигч бариандаа орж байна. Мэдээж эдгээр нэр дэвшигчид дундаас эрх баригч "Ардчилсан" намын нэр дэвшигч "И Жэ Мён" болон хамгийн хүчтэй сөрөг хүчин болох "Ард түмний хүч" намын нэр дэвшигч, тус улсын ерөнхий прокурор асан "Юүн Сог Ёоль" нарийн дунд гол өрсөлдөөн боллоо. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон урьдчилсан санал хураалтад нийт санал өгөх иргэдийн 36.93% нь оролцсон нь урьдчилсан санал хураалтын хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа бөгөөд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрэх байх гэсэн хүлээлт үүсээд байсан билээ. 

Тэгвэл санал хураалт хаагдсан 19:30 минутын байдлаар санал өгөх эрхтэй нийт 44,197,692 иргэний 33,484,092 хүн буюу 75.8% нь санал өгсөн тухай урьдчилсан мэдээ гарлаа. 

Сонгуулийн үр дүн эцсийн байдлаар, албан ёсоор гараагүй байгаа болов ч голлох гурван телевизийн "Санал өгсөн иргэдийн судалгаа"-ны үр дүн гарлаа. Энэхүү урьдчилсан таамаглалын үр дүнд сөрөг хүчний нэр дэвшигч "Юүн Сог Ёоль" 48.4%, эрх баригч намын нэр дэвшигч "И Жэ Мён" 47.8%-ийн санал авсан байна. Хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү 0.6% байгаа нь урьд хожид болж байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль гэдгийг дахин баталж өглөө. 

Гэвч энэхүү судалгаанд 18:00 - 19:30 цагийн хооронд санал өгсөн "Ковид-19"-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа иргэдийн санал, Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөсөн урьдчилсан санал хураалт хамрагдаагүй тул аль ч нэр дэвшигч ялалт байгуулах бүрэн боломжтой юм. 

Эх сурвалж : Yonhab New TV 

Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д нэг өдөр бүртгэгдсэн “Корона” вирусийн халдварын шинэ тохиолдол 300 мянгыг давлаа 2022-03-09

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 8,1%-тай үргэлжилж байна 2022-03-09

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна 2022-03-09

БНСУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрнэ 2022-03-09

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.  2022-03-09

БНСУ-ын "Ерөнхийлөгчийн сонгууль - 2022" урьдчилсан дүн гарлаа... 2022-03-09

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "Сөрөг хүчин" ялалт байгууллаа. 2022-03-10

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл сонгогджээ 2022-03-10

БНАСАУ АНУ-ын цэргийн талаарх мэдээлэл цуглуулах хиймэл дагуул бүтээж байна гэж мэдэгджээ 2022-03-10

БНСУ-д “омикрон”-ы давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байна 2022-03-11

Ким Жөн Ун пуужингийн туршилтын талбайг шинэчлэх даалгавар өгчээ 2022-03-11