БНСУ-н хамгийн анхны сайн дурын цэрэг Украиныг зорьжээ.

БНСУ-н хамгийн анхны сайн дурын цэрэг Украиныг зорьжээ.

2022.03.03нд Украины ерөнхийлөгч Владимир Зелеский өмнөд солонгосын Мүн ерөнхийлөгчөөс ‘Батлан хамгаалалтандаа туслах’-ыг хүссэн билээ. Гэвч өмнөд солонгосын зүгээс цэргийн тусламж бус хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илтгэсэн. 

Мөн үүнээс гадна Украины Ерөнхийлөгч Зеленский сайн дураар хамтран тулалдах хүсэлтэй гадны улсын иргэдэд үргэлж нээлттэй гэдгээ ч олон удаа мэдэгдсээр ирсэн. 

Орос улсын эсрэг сайн дураараа дайнд оролцохоор солонгосоос хамгийн анхны Украиныг зорьсон хүн бол Тэнгисийн цэргийн тусгай флотын ахмад И Гын юм. 

Өмнөд солонгос улс нь өнгөрсөн 2дугаар сарын 13нд Украинд аялалын хориг тавьсан боловч ахмад И Гын энэхүү хориг(пасспортын тухай хууль)- ийг зөрчин сайн дураар дайнд оролцохоор Украиныг зорьжээ. 

Тэрээр ‘Элэг нэгт ахан дүүсээ

Амьдралд яамарваа нэгэн томоохон үйл хэргийг бүтээх гэж хичээх тусам шимэгч амьтан шиг шүүмжлэгч нар таныг унагахыг хүсэх болно. 

Украины ерөнхийлөгч дэлхий нийтэд хандан сайн дурын цэрэг хүчин хүссэн мэдээг сонссон дариудаа 48цагийн дотор өөрийн багаа бүрдүүлэн дайны бүх бэлтгэлээ ханган хил нэвтрэх гэсэн боловч солонгосын засгийн газрын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан.

Аялалын хориг тавьсан улс руу хууль зөрчин нэвтэрсэн тохиолдолд гэмт хэрэгтэн гэх нэр зүүхээс гадна 1 жилийн хорих ял эсвэл 10сая воноор торгуулах боломжтой хэмээн биднийг сүрдүүлсэн. 

Гэвч бид цэргийн өндөр туршлага, мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа дамжуулан Украинд туслах бүрэн боломж байсаар байтал ял шийтгэл амсахаас айгаад зүгээр л хараад сууж бол чадахгүй. 

Мунхаг хүмүүс аюулгүй байдлыг хамгаалах талаар ойлгохгүй байх л даа. Бид албан бус аргаар Украйныг зорьж байгаа учраас ямар нэгэн асуудалгүй нэвтрэхийг хүссэн. Тиймээс хамааралтай цөөхөн хэдэн хүмүүсээс бусад хэнд ч өөрсдийн төлөвлөгөөгөө мэдэгдээгүй. 

Харин хэд хоногийн өмнө Солонгосын хилээр гарсан тул одоо албан ёсоор мэдэгдэж байна. 

Дайнд явах багаа би өөрөө уриалж, өөрөө сонгон бүрдүүлсэн, тиймээс би амьд эргэж очвол бүх хариуцлагаа үүрэн хуулиар шийтгүүлэхэд бэлэн байна.

Мөн БНСУ-н хамгийн анхны сайн дурын цэрэг гэсэн нэр төрөө өндөрт өргөх болно.

Үүргээ гүйцэтгээд солонгост уулзацгаая’ хэмээв.

Орчуулсан : Sj Kim

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.