БНСУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна

БНСУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна

БНСУ-ын Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг энэ сарын сүүлээс “COVID-19”-ийн вакцинд хамруулж эхэлнэ гэж тус улсын Дотоод хэргийн сайд Чон Хэ Чоль өнөөдөр мэдэгджээ.

Хүүхдүүдэд зориулсан “COVID-19”-ийн вакцинуудын аюулгүй байдал нь хилийн чанадад хангалттай нотлогдсоноос гадна 11-ээс доош насны хүүхдүүдийн дундах өвчлөл улсын хэмжээнд илэрсэн бүх тохиолдлын 15 хувиас дээш хувийг эзлэх болоод байна гэж тэрбээр “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг гуравдугаар сарын сүүлээс вакцинжуулж эхэлнэ. Тодруулбал, вакцинд хамрагдах хүүхдүүд гуравдугаар сарын 24-нөөс эхлэн урьдчилан бүртгүүлэх бөгөөд гуравдугаар сарын 31-нээс орон даяар 1200 клиникт вакцинжуулалт эхлэх ажээ.

БНСУ-ын Засгийн газар хичээлийн хаврын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн сард олгожээ.

Өнөөдрөөс Засгийн газар мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрч буй 12-17 насны өсвөр хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулж эхэлнэ гэдгийг Чон Хэ Чоль мэдээлжээ.

БНСУ-д “Омикрон” хувилбарын давлагаа энэ долоо хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 309 790 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 6 866 222-т хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.