Юн Сок Ёл Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярьжээ.

Юн Сок Ёл Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярьжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах хүчин чармайлт гаргах зэрэг чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

Талууд даваа гаргийн орой 15 минут утсаар ярих үеэрээ БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтуудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлээд, тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулахад АНУ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн гэж Юн Сок Ёлын хэвлэлийн төлөөлөгч Ким Ын Хе мэдээлжээ.

Хоёр орны удирдагчид мөн Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагаа хоёр орны нийтлэг үнэт зүйлсэд заналхийлж, дэлхий дахины эрх чөлөө, ардчилалд халдаж байгаад санал нэгдсэн байна.

Тэд Юн Сок Ёлыг албан тушаалаа хашиж эхэлний дараа аль болох ойрын хугацаанд уулзахаар тохиролцжээ. Б.Жонсон Юн Сок Ёлыг Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийг хүндэтгэдэг талаар дуулсан тул түүний намтрыг өгөх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр, Б.Жонсон Юн Сок Ёлд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, түүнийг Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд Их Британи, БНСУ-ын харилцаа гүнзгийрч, худалдааны сайжруулсан хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг энэ оны сүүлээр эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Мөн талууд хоёр орны дижитал, аж үйлдвэрийн, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж тус албанаас мэдээлжээ. 

Эх сурвалж:Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.