ИТАЛИД АМЬДАРДАГ С.АЛТАНСҮХ:МОНГОЛЧУУД МААНЬ ИРЖ МАГАДГҮЙ ГЭЖ БОДООД МАХАА ХҮРТЭЛ НӨӨЦӨЛСӨН БАЙГАА

ИТАЛИД АМЬДАРДАГ С.АЛТАНСҮХ:МОНГОЛЧУУД МААНЬ ИРЖ МАГАДГҮЙ ГЭЖ БОДООД МАХАА ХҮРТЭЛ НӨӨЦӨЛСӨН БАЙГАА

Италид ажиллаж, амьдардаг монгол иргэн С.Алтансүх өөрийн бизнесийн цахим хуудаснаа“Италийн Наполи хотоос энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энд их хэцүү байна. Италид буудлаар хоноглож буй монголчууд надтай холбогдож манай гэрт амьдарч болно шүү. Таван өрөө байр учраас дотроо хангалалттай зайтай. Хөнжил, гудсаа аваад ир. Монголчууддаа эрүүл, энхийг хүсье. Хайртай шүү” хэмээн бичсэн нь олон талархлыг ихээр хүлээгээд байна.

Тэрээр 12 жилийн өмнө бусдын адил Европ луу цагаачилжээ. Түүний гэр нь Франц улсад байдаг бол одоогоор Италид байр түрээсэлж байгаа аж.

С.Алтансүхийн гэрт дор хаяж 30 иргэн амьдрах бүрэн бололцоотой бөгөөд гэрт нь хүмүүс ирж магадгүй хэмээн махаа хүртэл нөөцөлжээ.

Түүний хувьд хоёр жилийн өмнөөс Франц, Итали, Испанид үйлдвэрлэсэн хүүхдийн гутлыг Монгол руу явуулж маш хямд борлуулдаг худалдааг хийж эхэлсэн байна.

Италид байгаа,тусламж хэрэгтэй иргэд С.Алтансүхтэй энэ хаягаар дамжин холбогдох боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.