Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн

Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн

Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг энэхүү байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид мягмар гарагт гардуулан өглөө гэж тус улсын ГХЯ мэдэгджээ.

“НАТО болон Европын Холбооны улсууд Европын Зөвлөл (CE) дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш яриа хэлэлцээ, бүх Европын бүтцийн бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

"Ийм нөхцөлд манай улс Европын Зөвлөлд үлдэхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид ОХУ-ыг тус байгууллагаас гаргах тухай мэдэгдлийг гуравдугаар сарын 15-нд өглөө" гэж ГХЯ тэмдэглэв.

Энэ тивийн хүмүүнлэгийн болон хууль эрх зүйн нийтлэг орон зайг сүйтгэсний, мөн Орос улсгүйгээр бүх Европын эрх тэгш байдлаа алдах Европын Зөвлөлд учрах үр дагаврын бүх хариуцлагыг Орос улсыг ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн хүмүүс хүлээх болно гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Орос улс Европын Зөвлөлөөс гарсны дараа тус байгууллагын гишүүдтэй харилцан сонирхсон асуудлаар болон тус улс үргэлжлүүлэн оролцохоор шийдвэрлэх конвенциудын хүрээнд прагматик, эрх тэгш харилцахад нээлттэй хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

ОХУ Европын Зөвлөлөөс гарсны дараагаар мөн Европын Хүний эрхийн шүүхийн хэдийн батлагдсан шийдвэрийг Үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.