Израил улс украинчуудыг зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглов

Израил улс украинчуудыг зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглов

Израилийн эрх баригчид украинчуудад Дотоод хэргийн яамны тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсад нэвтрэхийг хоригложээ.

Мөн Украины онгоц Израилийн Дотоод хэргийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авч байж тус улсад буух болсон талаар Израил дахь Украины Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

Израил улс мөн Украинаас 5000 дүрвэгч хүлээж авна гэсэн квот тогтоожээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярихдаа Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох арга зам болон нөхцөл байдлыг зөөлрүүлэх Израилийн хүчин чармайлтын талаар хэлэлцсэн билээ.

Владимир Зеленский мөн Израилийн Ерөнхий сайдад Орос, Украины яриа хэлэлцээг Иерусалимд явуулахыг санал болгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.