Жо Байден болон өөр албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо

Жо Байден болон өөр албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо

Вашингтоны урьд өмнө авч байгаагүй хориг арга хэмжээний хариуд Москва АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон өөр 12 албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо гэж тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлжээ.

ОХУ-д нэвтрэхийг хориглосон өндөр албан тушаалтнуудын жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслах Далип Сингх, Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Саманта Пауэр, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Хантер Байден, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Хиллари Клинтон, АНУ-ын Сангийн сайдын нэгдүгээр орлогч Адевейл Адейемо, Экспорт-импортын банкны ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн дарга Рета Жо Льюис нар багтсан байна.

ОХУ-д нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтыг, тэр дундаа АНУ-ын дээд албан тушаалтнуудын жагсаалтыг өргөжүүлэх талаар Москва ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.