БНСУ-ын жүжигчин Ким Ён Гүн бага хүүгээ хүлээн зөвшөөрчээ.
БНСУ-ын жүжигчин 77 настай Ким Ён Гүн бага хүүгээ хүлээн зөвшөөрч, гэр бүлийнхээ бүртгэлд авчээ. Түүний найз бүсгүй А өөрөөс нь 39 насаар дүү бөгөөд тэд 13 жилийн өмнөөс болзож эхэлжээ.
Түүний найз бүсгүй өнгөрсөн оны 11-р сард амаржсан. Найз бүсгүйгээ жирэмсэн болсныг мэдмэгцээ авахуулах хүсэлт тавьсан Ким Ён Гүнийг найз бүсгүй нь шүүхэд өгч байсан.
Тэд 3-р сарын 7-ны өдөр хүүхдэдээ эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн бөгөөд хариу нь 14-ны өдөр гарчээ. Шинжилгээгээр Ким Ён Гүн төрсөн эцэг нь мөн болох нь тогтоогдсоноор хүүг гэр бүлийн бүртгэлдээ албан ёсоор бүртгэж авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.