АНУ-д хоногт 770 хүн нас баржээ

АНУ-д хоногт 770 хүн нас баржээ

АНУ-д коронавирусний халдварын улмаас хоногт 770 хүн нас баржээ. “CNN” телевизийн мэдээлснээр тус улсад нийт 3774 хүн нас барсан байна.

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо мэдэгдэхдээ тус мужид 75795 хүн коронавирусний халдвар аваад байна гэжээ. Тус мужид 1550 хүн нас барсан байна. Өнөө өглөөний /2020.04.01/ байдлаар 10929 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хоёр долоо хоног маш их өвчлөлтэй долоо хоног болно гэж мэдэгджээ. Тэрбээр “Биднийг маш хүнд хоёр долоо хоног хүлээж байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар бид удахгүй хонгилын үзүүрт гэрэл харах болно. Гэхдээ энэ хоёр долоо хоног хэцүү байх болно” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.