Онцгой байдлын алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоцикл тээвэрлэх чиргүүлтэй боллоо
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачлагаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой боллоо гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.