БНСУ-д оршин суудаг монголчууддаа анхааруулмаар байна” гэлээ.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр 754 мянга 944 тохиолдол, 36 571 нас баралт бүртгэгдсэн байна. Дэгдэлтийн эхний хоёр сард Хубэй мужид өдөртөө 3800 тохиолдол бүртгэгдэж, халдварын 99 хувь нь номхон далайн баруун бүсэд гарч байсан бол дэгдэлтийн цөм европ руу шилжиж өдөрт 30 мянгаас дээш халдвар бүртгэгдэж байна. Цаашдаа дэгдэлтийн чиглэл өөрчлөгдөх магадлалтай байна. Гэхдээ зарим улс орнууд халдвараас сэргийлэх арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж байгаа бол БНСУ болон Япон улсууд голомтуудыг доод хэмжээнд барьж чадаж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такаши Сакай хэлэхдээ “Бүх оронд тохирсон нэг арга гэж байхгүй. Гэхдээ нэгдсэн дүрэм гэж байгаа. Хүн амыг мэдээллийг хангах, хөл хорио тогтоох зэрэг нь шалгарсан арга юм. Эдгээр арга хэмжээг авлаа ч гэсэн энэ өвчний эрсдэл арилсан гэсэн үг биш юм. Энэ дэгдэлт хэзээ зогсохыг мэдэхгүй. Тиймээс өндөр настан, эрүүл мэндийн ажилтнууд, эрсдэлт бүлгийн хүн амаа хамгаалахад чиглэн ажиллах хэрэгтэй” гэж зөвлөсөн байна” гэлээ.
Мөн Итали, АНУ, Герман, Иран зэрэг оронд өдөрт 1000-10 000 тохиолдлоор коронавируст халдвар нэмэгджээ. Францад 489 хүний нас баралт бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 22 700 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин Италийн Ломбардид нас баралт буурч байна. Үндсэндээ 3 сарын 25-наас хойш нас баралт бага багаар буурч байна.
Судлаачид Австри, Белги, Дани, Герман, Швейцар зэрэг европын 11 орныг хамруулан явуулсан судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Үүний дүнд улс орнууд хөл хорио тогтоосноор 59 мянган хүний амь насыг хамгаалсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалтыг 64 хувиар бууруулсан гэж үзсэн байна.
Энэ дашрамд, БНСУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор гадаадын иргэд 14 хоног тусгаарлагдаж байгаа ба тус улсад оршин суудаг иргэд гадуур явбал 4-р сарын 5-аас эхэлж 10 сая воноор торгох буюу эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэлх хорих ял өгөхөөр болж байгаа гэдгийг БНСУ-д оршин суудаг монголчууддаа анхааруулмаар байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.