Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60 төгрөгөөр буурав
Хөвсгөл аймаг дахь "Петровис" компани бензин шатахууны үнээ буулгаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар АИ 95, А-80, АИ-92-ын үнийг тус бүр 60 төгрөгөөр бууруулж АИ-92 1880, АИ-95 2170, А-80 1790 төгрөгөөр борлуулж байна. Харин дизель түлшний үнэ буураагүй 2540 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос буурна гэдгийг хэлж байлаа.
Өнгөрсөн жил бензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан. Тухайлбал талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан бол бензин шатахууны үнэ буурч байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа талх, гурилын үнэ буураагүй байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.