Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн тусгаарлагдсан Турк улсын хоёр иргэний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээ, эмчийн хяналт хийж байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.