Хятад Оросын нүүрсийг юаниар худалдаж авч эхэлсэн

Хятад Оросын нүүрсийг юаниар худалдаж авч эхэлсэн

БНХАУ-ын импортлогчид ОХУ-ын нүүрсийг үндэсний валютаараа төлж, импортолж эхэлсэн тухай "Tencent" мэдээллийн портал "Fenwei Energy Information Service" зөвлөх компанийн мэдээллээс эш татан бичжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн сард Хятадын хэд хэдэн компани Оросоос нүүрс худалдан авахдаа юань ашиглажээ. "Эхний худалдан авсан багц энэ сард ирнэ" гэж “Fenwei Energy Information Service” компани мэдээлсэн байна.

Үүнээс гадна, "Tencent"-ийн мэдээлснээр, Оросоос газрын тос нийлүүлэгч зарим компани мөн юаниар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрчээ. Оросын компаниуд Хятад руу тус улсын валютаар экспортлох гэж байгаа гэх түүхий эдүүдийн дунд төмрийн хүдэр байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.