Хятадад Тан улсын үед хамаарах булш олджээ

Хятадад Тан улсын үед хамаарах булш олджээ

Археологичид Хятадын хойд нутгийн Шаньси мужид эртний гурван булш илрүүлсэн нь Тан улсын (618-907) үед хамаарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Синьхуа» агентлагийн мэдээлснээр, булшнуудыг мужийн хойд хэсэгт орших Шожоу хотын ойролцоох хөдөө тосгоноос илрүүлсэн байна. Тус сууринд мянга гаруй жилийн тэртээ газар тариалангийн соёл нүүдлийн соёлтой зэрэгцэн оршиж байжээ. Гурван булшны хоёр нь гэрлэсэн хосынх болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Булшнуудаас шавар, лаакан эдлэл, төмөр, чулуугаар хийсэн эд хэрэглэл, мөн зэс зоос, мөнгөн гоёл чимэглэл, ясаар хийсэн сам зэрэг олдсон байна. Хятадад Тан улсын үед уламжлалт шашин шүтлэг, буддын шашны нөлөөгөөр бий болсон аранга хэлбэртэй тогоонууд олдсон нь археологичдын анхаарлыг ихээхэн татжээ.

"Нөгөө ертөнцөд ийм тогооноос талийгаачид хооллодог гэж үздэг байсан” хэмээн Шаньси мужийн Археологийн хүрээлэнгийн төлөөлөгч Гао Жэньхуа ярьжээ.

Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар, булшнуудын хэмжээ, байршил, мөн тэдгээрээс олдсон зүйлсийн тоо зэрэг нь оршуулсан хүмүүс энгийн хүмүүс байсныг харуулж байна. Эл олдворын ачаар эрдэмтэд Зүүн Азид эдийн засаг, соёлын асар их нөлөөтэй байсан Тан улсын түүх, ахуйг илүү нарийвчлан судлахад ашиглах үнэтэй материалыг олж авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.