БНХАУ-д коронавирусний халдварын 27.595 шинэ тохиолдолд илэрсэн

БНХАУ-д коронавирусний халдварын 27.595 шинэ тохиолдолд илэрсэн

БНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 27 595 шинэ тохиолдолд илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Энэ нь өмнөх өдрөөс 15.3 хувиар өссөн тоо бөгөөд долоо хоногийн өмнө бүртгэгдсэн халдварын өсөлтийн динамикаас хоёр дахин давсан үзүүлэлт аж. Ням гарагт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дунд 3 602 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 26 411 нь шинж тэмдэггүй тээгчид аж. Шинээр халдвар авсан хүмүүсийн ердөө 86 нь л хилийн чанадаас ирсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Хятадад 242 200-гаас давсан нь дөрөвдүгээр сарын 4-ний өдрийнхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Эмч нарын хяналтад байгаа шинж тэмдэггүй тээгчдийн тоо тус улсад нэмэгдсээр байгаа бөгөөд долоо хоногийн дотор 2.63 дахин нэмэгдэж, 219 800 болжээ. Үүний зэрэгцээ тус улсын эмнэлгүүдэд шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо (долоо хоногт 13 хувиар буурч, 22 300 болсон) цөөрсөөр байна.

Хятадын бүс нутгуудаас коронавирусний хамгийн хүчтэй дэгдэлт Шанхай хотод бүртгэгдсэн бөгөөд эдгэрээгүй хүмүүсийн 80 орчим хувь нь тус хотод халдвар авчээ.

Тус улсад эмчлүүлж буй хүмүүсийн 99 гаруй хувь нь дотооддоо халдвар авсан бол 1 хүрэхгүй хувь нь хилийн чанадаас иржээ. Албан ёсны мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад шинж тэмдэггүй тээгчдийг тооцохгүйгээр 165.5 мянган хүн халдвар авч,  4 638 өвчтөн халдварын улмаас нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.