ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН КОНГРЕСС ДАХЬ МОНГОЛЫН БҮЛГИЙН ХАМТРАН ДАРГАЛАГЧ Д.ТАЙТУСТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтустай 2022 оны 4 дүгээр сарын 7-нд Конгрессын ордонд уулзав.
Уулзалтын үеэр талууд Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буй Монгол-Америкийн харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг онцлов. Элчин сайд Ө.Батбаяр Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ойрын хугацааны тэргүүлэх зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд Конгрессын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтусын зүгээс Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.