Жагсагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх ажлын баг байгуулав

Жагсагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх ажлын баг байгуулав

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм.

Энэ хүрээнд Засгийн газраас өнөөдөр ажлын баг байгуулсан бөгөөд Ерөнхий сайд өөрөө ахлах юм. Уг ажлын багт шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм.

Тус ажлын баг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын энэ сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.