Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2022.04.11) УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр уулзалтын үеэр "Бид ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг анхааруулсныг санаж байгаа байх. Дэлхий даяар нөхцөл байдал сайнгүй байна.
Вирусний асуудал залгаад, Орос Украины асуудал үүслээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ, Засгийн газар харилцан уялдаатай ажиллаж, хурдан арга хэмжээ ав.
Шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Хүнс, эрчим хүч, шатахууныг дотоодоос хангадаг болох нь маш чухал юм гэдгийг өнгөрсөн хоёр жил бидэнд маш сайн ойлгууллаа. Тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус улс орныг барьж байгуулах нь хамгийн чухал гэдгийг нөхцөл байдалд тод харуулж байна.
Бодит байдлыг үнэнээр нь хэл. Ямар нөхцөл байдалтай нүүр тулж байгаагаа үнэнээр нь хэл. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хийж ажилла" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.