Ачаа, бараа Монголд ирэхдээ 2-3 сарын хугацаа шаардаж байна

Ачаа, бараа Монголд ирэхдээ 2-3 сарын хугацаа шаардаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.04.11/ болж, нийслэлийн худалдан авах ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийн талаар зөвлөлдлөө.

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, нэгтгэн, танилцуулахыг үүрэг болсон.

Энэ ажлын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа “Бид холбогдох байгууллага болон ГХЯ, Бээжин хот дахь ЭСЯ-тай холбогдсон. Худалдан авах ажиллагаатай холбоотой бараа нь гацсан дөрвөн байгууллага мэдээллээ ирүүллээ. Эрээний боомтоор өдөрт 50-60 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ачаа, бараа Монголд ирэхдээ найман дамжлага дамжин, 2-3 сарын хугацаа шаардаж байна” гэв. Мөн тээврийн зардал өссөн гэдгийг тодотгож байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэ сард болон бөхийн барилдааны хуваарь 2022-04-11

Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгууллаа. 2022-04-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-04-11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна 2022-04-11

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ албаны машин ашиглахыг хориглох тушаал гаргалаа 2022-04-11

Ачаа, бараа Монголд ирэхдээ 2-3 сарын хугацаа шаардаж байна 2022-04-11

Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна 2022-04-11

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ 2022-04-11

Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо 2022-04-11

Хийн хоолой дамжих эзэмшлийн газарт нөхөн олговор олгож, төлбөр төлнө 2022-04-11

Доктор, профессор Д.Бадарч “Монгол Улсын Ардын багш” цол хүртлээ 2022-04-11