Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна

Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна
Манай улсад Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан ажиллаж байна. Манай улс экспорт, импортыг нэмэгдүүлэх, цаашлаад гадаад худалдааг тэлэх зорилгоор Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна. Уг мэдээллийн санд Монгол Улсын хилээр нэвтэрч буй бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, дамжин өнгөрөх тээвэр, гадаад худалдаатай холбоотой бүх хууль эрхзүйн баримт бичиг, тогтоомж зохицуулалт багтжээ. Ингэснээр бизнес, худалдаа эрхлэгч нар экспорт, импортын үйл ажиллагаа явуулахын тулд олон газраар орж хандахгүй, нэг цонхоор бүх асуудлаа шийдэх боломжтой болж байна.

Дэлхийн Худалдааны байгууллагын гишүүн улс орнууд тус байгууллагын тариф худалдааны ерөнхий болон худалдааг хөнгөвчилөх хэлэлцээрийн дагуу гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, бусад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай, ил тод мэдээлж нийтлэх үүргийг хүлээдэг. 

Энэ дагуу Засгийн газар, ГХЯ-наас гадаад худалдааг зохицуулсан хууль, тогтоомж бусад шаардлагатай мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн санг хөгжлийн түншүүдтэй хамт байгуулан хэрэглээнд оруулаад буйг ГХЯ-наас мэдээлэв. Энэхүү мэдээлийн санд импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэр, төлбөр тооцоо зэрэг худалдаатай холбоотой хууль, тогтоомж, зохицуулалтын мэдээллийг байршуулжээ. Түүнээс гадна энэ цахим хуудаст:

  • холбогдох хууль, тогтоомж, эрхзүйн баримт бичиг, хөнгөлөлт-чөлөөлөлт,
  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлдэг бараа,
  • лиценз, зөвшөөрөл авахад тавьдаг шаардлага, хориг хязгаарлалт,
  • тарифын бус арга хэмжээ, аюулгүйн ажиллагаа, техникийн стандартууд,
  • тодорхойлж, кодлох, уялдуулах системийн жагсаалт,
  • импорт-экспортын барааны гаалийн тариф болон бусад албан татварын хувь хэмжээ,
  • лицензийн зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, бүрдүүлэлт хийхэд шаардлагатай маягтуудын загвар зэрэг практикт шаардлагатай холбоотой бүх мэдээллийг байршуулжээ.

Мөн Монгол Улсын нэгдэн орсон Чөлөөт худалдааны хэлэлцээр, бусад улсын зах зээлд хэрхэн нэвтрэх мэдээллийг авах боломжтой аж. Үндэсний мэдээллийн санд өнөөдрийн байдлаар гаалийн тариф, лиценз, төлбөр, барааны бүртгэл зэрэг 1000 орчим мэдээллийг байршуулаад байна. Гадаад худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг тогтмол шинэчлэх, ил тод байлгах үүднээс Гаалийн ерөнхий газартай хамтран мэдээллийн сан цахим хуудсыг хөгжүүлж байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгууллаа. 2022-04-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-04-11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна 2022-04-11

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ албаны машин ашиглахыг хориглох тушаал гаргалаа 2022-04-11

Ачаа, бараа Монголд ирэхдээ 2-3 сарын хугацаа шаардаж байна 2022-04-11

Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна 2022-04-11

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ 2022-04-11

Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо 2022-04-11

Хийн хоолой дамжих эзэмшлийн газарт нөхөн олговор олгож, төлбөр төлнө 2022-04-11

Доктор, профессор Д.Бадарч “Монгол Улсын Ардын багш” цол хүртлээ 2022-04-11

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн 2022-04-12