Хийн хоолой дамжих эзэмшлийн газарт нөхөн олговор олгож, төлбөр төлнө

Хийн хоолой дамжих эзэмшлийн газарт нөхөн олговор олгож, төлбөр төлнө

ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой дамжуулах ажлын судалгаа, шинжилгээ хийх ОХУ-ын компаниуд Монгол Улсын талтай хийж буй уулзалтаа үргэлжлүүлж байна. Тухайлбал, “Газопровод Союз Восток" компани судалгаа шинжилгээний төслөө Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд танилцуулав.  Манай улсаар дамжин өнгөрөх газруудад хийн хоолойг байгууламжуудыг аль болох тойруулан тавих, зарим эзэмшил газар болон газар тарилангийн бүс дайрах нөхцөлд нөхөн олговор болон түрээсийн төлбөр өгөхөө хоёр тал мэдэгдэж байна. ОХУ-ын талаас “Газопровод Союз Восток” компанийн тусгай зориулалтын захирал Евгений Асеев мэдэгдлээ. Тус компани “Эрдэнэс Монгол” ХХК хамтран манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн байгууламжийн инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийж эхлээд байгаа юм. Энэ ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгана. Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцаж байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн ТЭЗҮ-г баталж, зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан юм.  

Түүнчилэн, Монгол Улсад шугам хоолой барихтай холбогдуулан цахилгаан эрчим хүч, цахилгааны инженерчлэл, газрын тос, хийн бизнес, технологийн продактик автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа тул ОХУ-ын Томскийн Политехникийн Их сургууль ирэх хичээлийн жилээс Монголоос оюутнууд элсүүлж, дадлагажуулахад бэлэн байгаагаа зарлалаа.

Томскийн Политехникийн Их Сургуульд “Союз Восток” төсөлд Монгол мэргэжилтэн бэлтгэнэ.

Энэ талаар Улан-Батор дахь Русский ордонд газрын тос, хийн үйлдвэрийн боловсон хүчин бэлтгэх хамтарсан ажлын хэтийн төлөв, ажлын уулзалтын үеэр “Газопровод Союз Восток” компанийн тусгай зориулалтын захирал Евгений Асеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Амгалан Ринчинович Базархандаев, Томскийн Политехникийн Их Сургуулийн сургалтын үйл ажиллагааны дэд ректор Михаил Соловьев нар мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.