Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгалаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгалаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг булгаж, газрыг чөлөөллөө. Өнөөдрийн байдлаар гурван байршилд хашаа, хайс буулгаж, орц гарцыг чөлөөлж байна. 
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүйгээр хашсан, хайс тор татсан, нийтийн эзэмшлийг зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчил олон бий. Иргэн таны ажиллаж амьдарч буй орчинд ийм төрлийн зөрчил байгаа бол мэргэжлийн байгууллагуудад мэдээлж, зөрчлийг арилгуулах  боломжтой юм. Иргэдийн мэдээллийг check my service аппликэйшн болон 1800-1200 дугаарын утсаар авч байна. Мөн харьяа хороондоо мэдээлэх бөгөөд мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагынхан ажиллах юм.
Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/62567f0f3f121c181e280156

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.