"Их Засаг" сургуулийн биеийн тамирын багшийг ажлаас нь халав.
Өнөөдөр цахим орчинд Их засаг олон улсын их сургуулийн багш нь оюутнаа алгадсан бичлэг цацагдаж иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тодруулбал, тус бичлэгт Их засаг олон улсын их сургуулийн Биеийн тамирын дасгалжуулагч багш Б.Г нь оюутантайгаа зүй бус харьцан, гар хүрсэн юм.
Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотооод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуулыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.