Бразилд "Kinder" брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлох, худалдах, түгээхийг хоригложээ.
Бразилын үндэсний эрүүл ахуйн хяналтын агентлаг (Anvisa) "Kinder" брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлох, худалдах, түгээхийг хоригложээ.
Европт уг нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гэдэсний цочмог халдварт “сальмонеллёз” өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэж тус газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Хэдийгээр Бразил улс эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлсэн орнуудын тоонд ороогүй ч иргэдэд мэдээлэл өгөх, иргэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх, хувь хүн эсвэл импортлогчид гадаадаас оруулж ирэхээс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.