Цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

Цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.

“CNN” телевизийн мэдээлснээр, цагдаагийн газрын 1048 ажилтан, 145 мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн цагдаагийн газрын 5 ажилтан халдварын улмаас нас баржээ.

Одоогийн байдлаар Нью-Йорк муж улсын нийт 38 мянга гаруй цагдаагийн ажилтнаас 5199 нь эмнэлэгт байгаа аж

Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 188578 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4054 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.