“Капитал банк”-аас даатгалын мөнгийг түрүүлж гаргуулахаар шийдвэрлэлээ

“Капитал банк”-аас даатгалын мөнгийг түрүүлж гаргуулахаар шийдвэрлэлээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.

Шүүхээс талуудын гаргасан тайлбар, банкны эрх хүлээн авагч, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон Банкны тухай хуулийн 73.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 206 000 000 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгалаа.

Дашрамд сонирхуулахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагадаа “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны есдүгээр сарын 19-ний А/69 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104 140 699 902.46 төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан 6 000 000 төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан 60 000 000 төгрөг, нийт 104 206 699 902.46 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-т заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгах” –ыг хүссэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МИАТ компани 50 тэрбумын алдагдалтай ажиллаж, 44 тэрбумын өрөнд оржээ 2020-04-01

Сахилга батгүй байгаа тул Украин гадаадаас иргэдээ авахгүй 2020-04-01

ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо 2020-04-01

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив 2020-04-01

Сангийн сайдын тайлбар ба НДШ-ийг тэглэхтэй холбоотой ШИЙДВЭРҮҮД 2020-04-01

“Капитал банк”-аас даатгалын мөнгийг түрүүлж гаргуулахаар шийдвэрлэлээ 2020-04-01

Дэлхий даяар “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 860 мянга давлаа 2020-04-01

Японоос иргэдийг авчрах нислэгт өөрчлөлт орлоо 2020-04-01

Зөвхөн төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон байгууллагын ажилчдад 200 мянган төгрөг олгоно 2020-04-01

Энэ сард 860 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголт авна 2020-04-01

“COVID-19” халдварын шинжилгээг зургаан эмнэлэгт хийх боломжтой боллоо 2020-04-01