Сахилга батгүй байгаа тул Украин гадаадаас иргэдээ авахгүй

Сахилга батгүй байгаа тул Украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажиллагаа ямар ч үр дүнгүй байгаа тул зогсооно гэж Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Учир нь гадаадаас татсан украин жуулчид тун сахилга батгүй, танхай, карантинд орохыг эсэргүүцдэг, нисэх буудал дээр ирээд зугтаж байгаа юм.

Арсен Аваков “Дотоод хэргийн яамнаас дахиж нэг ч тусгай үүргийн онгоц нисгэхгүй. Иргэний нисэх хөдөлгөөн хаагдсан. Эмч нарын хяналт дор 100 хувь тусгаарлагдах баталгаатай бол тусгай зөвшөөрөл олгож болно. Та нар төсөөл дөө. Бали, Катараас нислэгээр иргэдээ авчирлаа. Бөөн хэрүүл шуугиан, хүний эрх ярьсан баахан хүмүүс. Тусгаарлалт хийж байгаа зарим албаны хүмүүсийн хариуцлагагүй байдал. Тусгаарлах автобуснаас явдал дунд нь буун зугтах хүмүүс. Цагдаа, эмч нарыг харааж загнаад л. Ингээд бид хэдэн мянган жуулчныг эх оронд нь татан авчирч, сая сая иргэдээ эрсдэлд оруулах хэрэггүй юм байна гэж шийдлээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 13-нд гадаадад байгаа бүх жуулчдыг Украинд эргэн ирэхийг уриалсан, хэн ч тоогоогүй. Киев халдвартай хүмүүсийн 75 хувь нь гадаадад аялаад ирсэн хүмүүс, үлдсэн 25 хувь нь тэднээс халдвар авсан хүмүүс байна. Одоо Киевт тусгаарлагдаад байгаа бүх хүнд коронавирусний шинжилгээ хийнэ. Сөрөг гарсан хүнийг гэрт нь тусгаарлаж, цагдаа, эмч нар хянах болно. Автобуснаас зугтаасан, тусгаарлалтад ороогүй бүх хүнийг 17 мянган гривенээр торгоно. Хэрэв тэр нислэгээс коронавирус илэрсэн бол зугтсан хүмүүст 3 жилийн хорих ял оноож ч болно. Энэ бол тоглоом биш. 17 хүн амиа алдаад байна” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ 2020-04-01

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 2020-04-01

Энэтхэгийн иргэдийг галт тэргэнд тусгаарлана 2020-04-01

"COVID-19" халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2020-04-01

МИАТ компани 50 тэрбумын алдагдалтай ажиллаж, 44 тэрбумын өрөнд оржээ 2020-04-01

Сахилга батгүй байгаа тул Украин гадаадаас иргэдээ авахгүй 2020-04-01

ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо 2020-04-01

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив 2020-04-01

Сангийн сайдын тайлбар ба НДШ-ийг тэглэхтэй холбоотой ШИЙДВЭРҮҮД 2020-04-01

“Капитал банк”-аас даатгалын мөнгийг түрүүлж гаргуулахаар шийдвэрлэлээ 2020-04-01

Дэлхий даяар “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 860 мянга давлаа 2020-04-01