Аймгийн арслан П.Батмөнх Японы наадамд түрүүллээ
Өчигдөр буюу энэ сарын 2-нд Японы Акита мужийн Никахо хотноо ”Никахо монгол наадам” анх удаагаа зохион байгуулагдлаа.
Наадамд өвөрмонгол бөхийн барилдаан болж, хүчит 32 бөх барилдсанаас Монгол Улсын Завхан аймгийн арслан П.Батмөнх түрүүлж, Япон дахь Монгол бөхийн клубын Цэнгэл (Өвөрмонгол, Баруун Үзэмчин) үзүүрлэн, Бөхийн клубын Довчин (ӨМ, Баруун Байрин), залуу бөх Батжавхлан (ӨМ, Шулуун хөх) нар шөвөгрөв.
Мөн 5-13 насны өсвөр хүүхдийн бөхөд Аймгийн арслан П.Батмөнхийн хүү түрүүлж, аав хүү хоёр хамтдаа наадмын манлай болжээ.
Наадмын дараах Цуваа барилдаанд (5 бөхөөр дараалан давах цэнгүүнийн шинжтэй барилдаан)-д 49 настай Эрсбат (ӨМ, Баруун Үзэмчин) түрүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.