Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.