Япон ОХУ-д нэмж багц хориг арга хэмжээ авна.

Япон ОХУ-д нэмж багц хориг арга хэмжээ авна.

Японы Засгийн газар Украины байдалтай холбогдуулан ОХУ-д нэмж багц хориг арга хэмжээ авахаар шийдсэнийг тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида Лондонд Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсонтой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Шинэ хориг арга хэмжээ нь дөрвөн үндсэн чиглэлээс бүрдэж байгааг тэрбээр онцоллоо. “Нэгдүгээрт нэмж 140 орчим иргэний хөрөнгийг битүүмжилнэ” гэж Ф.Кишида хэлсэн байна. Шинэ хоригт мөн Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой ОХУ-ын компаниудад янз бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьсан хоригийг, мөн хязгаарлалтад өртсөн Оросын банкуудын жагсаалтыг болон ОХУ-д квантын компьютер зэрэг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүдийг экспортлоход тавьсан хоригийг өргөжүүлэхээр тусгажээ. Японы тал хоригийн жагсаалтыг ойрын өдрүүдэд нийтлэх төлөвтэй байна.

Японы Засгийн газрын тэргүүн улс орныхоо тууштай баримталж буй байр суурийг дахин мэдэгдээд, Украинд явуулж буй Оросын үйл ажиллагааг эрс буруушааж, “G7”-ийн орнууд дэлхийн дэг журмыг хамгаалахын тулд одоо "хэзээ хэзээнээс илүү нэгдэх" хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Ф.Кишида мөн Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.