БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон Анупам Трипапти Монголд иржээ.

БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон Анупам Трипапти Монголд иржээ.

БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти Монголд иржээ.

Жүжигчин Анупам Трипапти нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд сүүлд "Squid game" цувралд тоглож, олны танил болсон юм.

Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төслийн хүрээнд Монголд иржээ.

Жүжигчин Анупам Трипапти "Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би Монгол оюутантай хамт амьдарч байсан. Мөн миний хамгийн дотны найзууд Монгол оюутнууд байсан. Иймээс найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд тусалж, энэ төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.